Норвегийн эрх баригчид Оросыг кибер халдлага үйлдсэн хэмээн буруутгасныг өдөөн хатгалга гэж үзэж байна. Ингэж үзэж байгаагаа Норвеги дахь Оросын Элчин сайдын яам “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Манай улсыг ингэж буруутгахыг хүлээн зөвшөөрч боломгүй гэж үзэж байна. Энэ явдлыг хоёр улсын харилцаанд хөнөөлтэй санаатай өдөөн хатгалга гэж үзэж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Жил бүр Оросын төрийн интернет нөөцөд гаднаас олон сая кибер халдлага үйлдэгддэг хэдий ч үүнд улс орнуудын эрх баригчдыг үндэслэлгүйгээр буруутгах эрх байхгүй гэдгийг Элчин сайдын яам онцолжээ.
Өнгөрсөн наймдугаар сард Норвегийн парламентад үйлдэгдсэн кибер халдлагын цаана Орос байсан хэмээн Норвегийн Гадаад хэргийн сайд Ине Эриксен Серейде мягмар гарагт мэдэгджээ.
24news.mn