Ноён Бондгор нэрээр олонд танигдсан дуучин Ц.Амарбаяр 200 сая төгрөгийн шагналын сантай дууны уралдаан зарлажээ.
Ноён Бондгорыг нийгмийн хариуцлагаа өндөр ухамсарладаг дуучдын нэг гэдэг. Тэрбээр өмнө нь 3500 нэмнээ оёж, малчдад тараан, Ганга нуурын эрэг дагуу 35 мянган мод суулгаж байсан бол ээжүүдэд чиглэсэн нэлээд олон сайн үйлсийн аян санаачилж байжээ.
Харин энэ удаа түүний эхлүүлсэн уралдааны шагналын сан өндөр тул сошиал хэрэглэгчид Ноён Бондгорыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй зүйрлээд амжжээ.
Ерөнхий сайд айл өрхийн ус, хог, дулаан, халаалтын үнийг тэглэсэн бол Ноён Бондгор цар тахлын үед 200 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарласан нь урлаг сонирхогчдод дэмжлэг болно гэж тэр бололтой.
Уралдаанд оролцохоор 1000 гаруй хүн “Ноён бондгор” пэйж хуудсанд түүний дууг дуулсан бичлэгээ илгээжээ. Тэдэн дунд Халимаг, Тува, Өвөр Монгол, АНУ-аас ч оролцож байгаа хүмүүс байгаа аж.
Уралдааны шагнал
24news.mn