Ромео Жульетта жүжгийн Розалина, Анна Каренина жүжгийн Бетсигийн дүрээр үзэгчдийн дунд хэдийнэ танил болсон Драмын театрын авьяаслаг жүжигчин бүсгүй М.Тогтохжаргал залуу хар хүүтэй учир ургуулжээ. Түүнийг 37-р Точка кинонд Содномын залуу насны дүрийг бүтээж олон охидын зүрхийг шархлуулсан залуу жүжигчин О.Самданпүрэвтэй үерхэж байгаа гэх яриа жиг жуг сонсогдох болсон. Тэгвэл энэ нь бодит амьдрал дээр бус кинон дээр амрагууд болсон тухай бөгөөд жүжигчид маань хамтдаа “Нэг талын тасалбар” кинонд хосуудын дүрийг бүтээсэн байна. Тус кино нь Боловсрол суваг болон Юнивишнийн Монгол кино багцаар гарч эхэлжээ. Кинон дээр гол дүрийн залуу нь үеийн охиноо жирэмсэн болгож “хаячихаад”, өөрөөсөө эгч бүсгүйтэй учир ургуулж байгаа талаар гардаг.
Эротик сцентэй, гэр бүл төлөвлөлт, араар тавилт, хүсээгүй жирэмслэлт гээд нийгэм дуугардаггүй олон сонирхолтой сэдвийг хөндсөн “Нэг талын тасалбар” кино нь үзэгчдийн дунд тренд болоод байна. Дашрамд дуулгахад, залуу жүжигчин О.Самданпүрэвийн дурлалт охин Аядуугийн дүрд дөнгөж их сургуулиа төгсөөд байгаа шинэ, залуу жүжигчин А.Эгэлзаяа тогложээ. Анхны гол дүр гэхэд тун чадварлаг жүжиглэснийг нь үзэгчид магтаад авсан гэсэн шүү.
24news.mn