Японы гүнж асан Мако нөхөр Кей Комүрогийн хамтаар АНУ-ыг ням гарагт зорино гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ. Мако нь угсаа залгамжлах хунтайж Акишиногийн том охин юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр, саяхан гэрлэсэн хос орон гэрээ тохинуулахаар Токио хотын “Haneda” нисэх буудлаас К.Комүрогийн ажилладаг хуулийн фирм байрладаг Нью-Йорк муж улсыг зорих ажээ.
Тэд энэ оны 10 дугаар сарын 26-нд гэрлэлтээ батлуулж, тухайн өдрийнхөө орой хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тийнхүү Токио дахь нэгэн байранд нүүн орсноосоо хойш Макод паспорт, виз авах зэргээр АНУ-ыг зорих бэлтгэлээ базаажээ.
Мөн залуу хос 11 дүгээр сарын 4-нд таалал төгссөн, Макогийн өвөөгийн оршуулгын ёслолд оролцсон билээ.
24news.mn