2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Ж.Батсуурь: Ардчилсан нам ялдаг, ялалтаа баталгажуулдаг нам болно

Ардчилсан намын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Монгол орноо нар зөв тойрон гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт хийж, өнөөдөр 16 дахь аймагтаа очлоо.


Энэ удаагийн сунгаанд тэрээр эв нэгдлийг эрхэмлэгч Ардчилсан намыг цогцлоох, ялалт авчирдаг, ялалтаа баталгаажуулдаг нам болох, улс төрийн хүчирхэг хүчин болгох зорилготой оролцож байна. Завхан, Архангай аймгийн гишүүд дэмжигчидтэй уулзахдаа “Намаа 2024 он хүртэл өнөөдрийн эрх баригчдын увайгүй үйлдлийг таслан зогсоох хүчтэй сөрөг хүчин болгож, 2024 оноос хойш байнга ялдаг нам болгоход та бүхний оролцоо хамгийн үнэ цэнтэй” гэдгийг дахин дахин хэлж байв.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.