2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Ж.Батсуурийн сонгуулийн штабаас шаардлага гаргажээ

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Ж.Батсуурийн сонгуулийн штабаас намын Дотоод сонгуулийн хороонд албан шаардлага хүргүүлжээ. Намын даргын сонгуулийн санал хураалтыг шударга, нээлттэй, ил тод, маргаангүй явуулах зорилгоор гурван заалт бүхий албан шаардлагыг хүргүүлсэн байна. Уг шаардлагад,
Нэгд, Ардчилсан намын Дотоод сонгуулийн хэсгийн хороодыг нэр дэвшигчдийн төлөөлөл оруулан байгуулах,
Хоёрт, Ардчилсан намын даргын сонгуулийг ажиглах ажиглагчийг заавал намын гишүүн байх, заавал тухайн сум, дүүрэгт амьдардаг хүн байхыг шаардахгүй байх,
Гуравт, Дотоод сонгуулийн хорооноос ирүүлсэн 21 аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 1000 гаруй хүний нэр хоёр болон түүнээс дээш удаа давтагдсан зөрчил байгааг сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө яаралтай шалгаж арилгах гэсэн заалтуудыг багтаасан байна. Дээрх шаардлагууд нь Ардчилсан намын Үндсэн дүрэм, Дотоод сонгуулийн журамтай зөрчилдөөгүй болохыг мөн онцолжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.