Нэг хэсэг ар араасаа олон койн, NFT гарч ард иргэд энийг авчихвал баяжчихна гэж бодож байсан цаг үе саяхан. Бүгд л мэддэг мэддэггүй олон койноосоо их бага хэмжээгээр авч, крипточид од болж байлаа. Гэтэл сүүлийн хэдэн сар криптовалютын ханш дэлхий даяар унаж нэг ёсондоо “моод”-оос гарч эхлэв. LUNA хэдхэн өдрийн дотор 20 тэрбум доллараас бараг тэг хүртлээ унасан бол BitCoin ердөө долоохон хоногийн дотор ханш нь 17%-р унав. Харин хүмүүс крипто салбарт бүтэн цагаар бус ажлынхаа хажуугаар хийвэл зүгээр гэдгийг ойлгосон гэсэн сонирхолтой статистик гарчээ. Тэр нь юу вэ гэвэл дэлхий даяар шинээр ажилд орж буй хүмүүс энэ оны 5-р сард өмнөх сараас 18%-иар өссөн үзүүлэлт гарсан байна. Мэдээж өөр олон шалтгаан нөлөөлж байж болох ч гол шалтгааныг крипто салбарын уналттай холбож тайлбарлаж байгаа гэнэ. Монголын хувьд ч 5-р сард ажлын байрны зар, өдөрлөгүүд олноор боллоо. DDish, Unitel,Тавантолгой хүртэл ажлын байр зарлаж, хотын том том самбарууд дээр сурталчилгаагаа байршуулж 250 байр гэх тоо энд тэндгүй харагдах боллоо шүү.
24news.mn