2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Төвийн бүсийн залуус 17 жилийн дараа чуулах гэж байна

Монголын залуучуудын холбооны Төвийн бүсийн чуулган 17жилийн дараа Төв аймагт “Эв нэгдлээр манлайлъя” уриатайгаар зохион байгуулагдах гэж байна. Чуулган энэ сарын 30-31-ний өдрүүдэд “Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээн”-нд болно.

Энэ удаагийн уулзалтыг Төв аймгийн залуучуудын холбоо зохион байгуулж байгаа бөгөөд Төв, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн залуучуудын холбооны гишүүн 700-аад залуус оролцох юм байна.

Энэхүү чуулганаар салбар бүрийн төлөөлөл залуусаар дамжуулан нийслэл, орон нутаг дахь залуучуудын хөгжил-оролцоо, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, боловсрол зэрэг нийгмийн асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг зорилго болгож байгаа аж.

Мөн Залуучуудын хөгжлийн тухай хуулийг сурталчлан таниулах, Монголын Залуучуудын Холбооны 2-5 жилийн стратеги төлөвлөгөөнд санал оруулах… гэх мэт нэлээн олон асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Зохион байгуулагчдын зүгээс чуулга уулзалтыг сонирхолтой болгох үүднээс урлагийн арга хэмжээ, дээлтэй үдэшлэг гэх мэт сонирхолтой үйл ажиллагаанууд төлөвлөөд байгаа юм байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.