2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ

Өнөөдөр нүүрсний хулгайтай тэмцэж буй жагсагчид 18 дахь хоног дээрээ төв талбайд жагсаж байна. Нүүрсний хулгайтай холбоотой хэрэгт Засгийн газар анхаарлаа хандуулж, ард түмний боломжийг хулгайлсан этгээдүүдийг олж тогтоохоор холбогдох байгуулагууд ажиллаж байгаа билээ. Засгийн газраас ч гэсэн идэвх санаачлага гарган, авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангаруулж, хэрэгжихээр болоод байна. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан шинэ хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасанчлан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээд асар их хохирол учруулсан хэр нь 40 сая төгрөгийн торгууль төлөөд өнгөрдөг асуудлыг зогсоожээ.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д оруулж яаралтайгаар хэлэлцэн, өнгөрөгч Баасан гаригт /2022.12.16/ УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Тэгвэл шинэ хуульд орсон өөрчлөлтөөр авлигачдыг торгох бус 8-12 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн албан тушаалтны хөрөнгийг улсын орлого болгож 2-8 жилийн хугацаагаар хорихоор ялын бодлогыг чангатгасан.

Одоо Ерөнхийлөгч хориг тавихгүй л бол төрийн мэдээллийн эмхтгэл дээр хэвлэгдсэн даруйдаа ердийн журмаар хэрэгжээд эхэлнэ.

Өнөөдөр л гэхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд, Ж.Эрдэнэбат нар АТГ-д мэдүүлэг өглөө. Ерөнхийлөгч асан Х.Баттулгад Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Авилгачид 10 хоногоос өмнө Шүүхээр асуудлаа шийдүүлэх гэж үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байгаа ажээ. Тэднийг ял завшуулахгүй, хэргийг үүрүүлэхэд 10 хоног үлдэж, ЦАГ явж эхэлллээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.