2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил”-ийн хүрээнд “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сургалтыг Ховд аймагт 5 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтыг ЭМЯ, ЭМХТ, ДЭМБ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чанарын удирдлагын багийг чадвахжуулах зорилгоор чанарын удирдлагын бодлого, тогтолцоо, тусламж, үйлчилгээний болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдэл, тохиолдлын бүртгэл, хариу арга хэмжээ, халдварын сэргийлэлтийн талаар хичээлүүд заах юм.

Тус сургалтад БОЭТ, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 70 гаруй эмнэлгийн удирдлага, чанарын албаны мэргэжилтнүүд оролцож байна.

Сургалт зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Ховд аймгийн ЭМГ, БОЭТ-ийн удирдлага, хамт олонд ажлын амжилт хүсье

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.