Өнгөрсөн 2022 оны арваннэгдүгээр сард Борхүүг угжиж өсгөсөн гэр бүлийнхэн нь Богдхан ууланд тээвэрлэн авчирч байсан бөгөөд тэрээр өмнө бугын сүрэгт аваачиж нийлүүлдэг байсан ч буцаж гэрлүүгээ гүйгээд байсан талаар иргэн Буянтогтох мэдээлэл өгч байв.
Харин түүнээс хойш Хамгаалалтын захиргаа болон мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр олны хөл хөдөлгөөнөөс хол ижил сүрэгтэй нь дасгаж нутагшуулах нь зүйтээ гэж үзсэн. Өнөөдөр 2023.02.14-ны өдөр Хамгаалалтын захиргаанаас “Мөнгөн эгшиг” компанийн талбайд өсгөж буй бугын илийнүүдийн өвөлжилтийн байдалтай танилцлаа.
Борхүү болон бугын илийгүүд өнтэй өвөлжиж байна. Ирэх тавдугаар сард Борхүү болон эдгээр бугануудыг Богдхан ууланд нутагшуулах юм.
24news.mn