62 кг-ын жинд 2017 оны дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хагас шигшээд өнгөрсөн жилийн Белградын ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Луо Шяо-Жюаныг 7:3-аар ялав.
Тивийн аваргадаа гурав дахиа финалдаж буй тэрбээр алтан медалийн төлөө “Токио-2020” олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековатай барилдана.
24news.mn