Монгол Улсын "Эх үрсийн элч" дуучин Ноён Бондгор өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтийн сүлжээнд бухимдлаа илэрхийлэв. Тэрбээр:
"Доромжлуулж ханалаа !!!
20-иод жилийн өмнө хаа нэгхээн хүнд өвчин хандив гэж дуулддаг байв. Одоо уран бүтээлчдэд тоглох өдөр олдохгүй, битүү хандивын тоглолтоор дүүрлээ. эдгэсэн нь маш бага, бараг л үгүй.
Би ч эхэндээ дуулаад л өгдөг байлаа.
Одоо больсон. Өдөр бүр дуулаад ч хүрэлцэхгүй байна. Дуулаад л үр дүн байгаад, бүгд эдгээд байвал 24 цагаар өдөр шөнөгүй дуулсан ч хамаа алга.
Гол нь тэгээд алагчилж очоод байхаар бас болохгүй ээ. Тэгэхээр углуурга үндэсээр нь шийдэх шийдэл хайлаа, удаан ч бодлоо.
Энэ нүүрс, алт, бонд, хөгжлийн банк энэ тэр гэж үлээхгүй ээ……
Зүгээр л бид сэтгэлгүй хулгайч төртөй, луйварчин безнэсмэнүүдтэй, зальжин пялдага урлагийнхантай, энэ нөхдүүдийн маркетингийн золиос л болоод дууслаа.
Үнэн бодит байдал ийм байгаа учраас бид өвчний үүр, өрний тулам, өөдлөхгүй байна.
Бид аймхай байна, тиймээс яг өнөөдөрөөс би албан ёсоор энэ хүнсний аюулгүй байдал алдагдуулаад байгаа монополь гэж томроод байгаа луйварчидтай үнэн шударгын дайн зарлалаа.
Мөн зальжин пялдага урлагийн хэсэг нөхөдтэй нь хамт бүгдтэй чинь үнэний төлөө үзнээ.
Эхнэр бид 2 Монфреш, Витафит зэрэг компаниуд болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжэсний төлөө гашилж ээдсэн ундаа, муудаж хөгцөрсөн маслотай л байна.
Одоо арай дэндлээ. Хамтарч ажиллах, эх орон, түг түмнийхээ төлөө зүрх сэтгэлтэй эрүүл мэндийн салбарын хүн, хуулийн салбарын хүмүүс байвал холбогдоно уу!!!!!" гэжээ.
24news.mn