Боловсролын зээлийн сангаас өндөр хэмжээний ам.долларын зээл авч суралцсан дарга, сайд, олны танил хүмүүсийн жагсаалт олон нийтэд ил болоод байгаа билээ.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор Дуурийн дуучин Ө.Уянга сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тэрбээр хэлэхдээ "Би 2002 онд СУИС-ийг ангиасаа ганцаархнаа бэлэн дипломоо авч төгсөж байсан.
Манай ангийнхан бүгд Боловсролын сангийн зээлээр сурч төгссөн.
Бүгд миний дипломыг дамжуулж зургаа авхуулдаг байж билээ.
Учир нь миний төлбөрийг "Хөвсгөл трэйвл" жуулчны бааз бэлнээр нь төлж байсан юм.
Хоолтой минь залгуулж өгсөн энэ компанид одоо хүртэл баярлаж явдаг даа" гэжээ.
24news.mn