2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“ИД ШИДИЙН ОРОН ХӨВСГӨЛ” ТӨСЛИЙН ХАНДИВЫН ТОГЛОЛТ 6-р сарын 9-нд болно.

Монгол орны хоймор болсон Хөвсгөл аймагт 39652 өрх амьдардгаас хоёр хүн тутмын нэг нь хүүхэд буюу 50227 хүүхэд амьдарч байна. Аймгийн хүн амын тэн хагас нь хүүхэд учир хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өндөр, хүүдийн болон гэр бүлийн сэтгэлзүйн үйлчилгээ шаардлагатай, хорт зуршил донтолт өндөр гэж судалгаагаар гарсан. Түүнчлэн хүүхдэд зориулсан орчин, үйлчилгээ хомс тул “Шидэт урц” ТББ-ын залуус санаачлан 2022 оны тавдугаар сард “Хөвсгөл ид шидийн орон” төслийг эхлүүлсэн.  Төслийн хүрээнд хоёр давхар 520 м2 барилга, 4100 м2 гадна талбай бүхий хүүхэд хөгжүүлэх төвийг 775 сая төгрөгийн 100 хувийн хандиваар босгохоор зорьжээ.

Тус төв нь 100 мянгаас давсан номтой номын сан, кофе шоп, комьютерийн лаборатори, шинжлэх ухааны өрөө, хүүхдийн сэтгэлзүйн зөвлөгөөний өрөө, танин мэдэхүй,  өв соёлын анименшины өрөөтэйгэөөс гадна. Хөгжим, бүжиг, зураг болон бусад хөгжүүлэх сургалт танхимууд, орчин үеийн мэдээллийн сургалтад суурилсан онлайн сургалтуудыг хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Төслийг дэмжин 4080 хандивлагчаас 445.737.019.12 төгрөгийн хандив цуглуулснаар барилгын явц 65 орчим хувьтай байна. Тун удахгүй зөвхөн хүүхдэд зориулсан орчинтой, бүх хүүхдийг тэгш хүртээмжтэй хамруулах төв нээлтээ хийх дөхсөн ч өнөөдрийн байдлаар төслийн данс тэглэсэн байна.

“Хөвсгөл ид шидийн орон” төслийн барилга барьж дуусахад одоогоор 329.262.981 төгрөгийн хэрэгцээ шаардлагатай байгааг төслийн багийнхан хэлж байгаа.

Иймд Хөвсгөл аймгийн уугуул Toonot records producer Э.Дэлгэрмөрөн , жүжигчин МУСТА Ж.Баясгалан нар энэхүү төсөлд зориулан “Бүх оддын тоглолт”-ыг энэ сарын 9-нд зохион байгуулах гэж байна.  Тоглолтын хөтлөгчөөр МУСГЗ А.Цоодол, хөтлөгч жүжигчин МУСТА Э.Ууганбаяр нар ажиллах бол тоглолтод МУГЖ С.Наран, Ө.Уянга, Б.Мөнхбаатар, МУСТА Т.Дэлгэрмөрөн, О.Баянмөнх, Я.Гэрэлчулуун, Б.Монголхүү, Э.Төрмандах О.Гансувд тэргүүтэй дуучид болон Увертура хамтлаг, Rapper Desant, Babar, Thunder, Ginjin болон бусад уран бүтээлчид урилгаар оролцох юм.

Энэ зуны анхны бүх оддын тоглолт 6-р сарын 9-ний өдөр UB place концертын их танхим тоглогдох бөгөөд тасалбарын үнэ 30.000, 40.000, 50.000 мянган төгрөгөөр тус тус shoppy.mn сайтаар борлуулагдаж байна.

Тоглолтын орлогыг 100 хувь Хөвсгөл ид шидийн орон төсөлд хандивлах юм байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.