2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
СҮХБААТАРЫН ХУРЦ АРСЛАН Н.ӨСӨХБАЯР УЛС, АЙМАГТ АНХНЫ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ
Өмнөговь аймгийн Ноён сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага А.Цацабшир, Н.Батзаяа, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Н.Мустафа тэргүүтэй 208 бөх хүчийг үзэв. Барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр улс, аймагт анхны түрүүгээ хүртсэн бол Төв аймгийн Сүмбэр сумын харьяат улсын начин Галсан-Очирын Ганжад үзүүрлэлээ. Их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын заан Цэдэнбазарын Одбаяр нар шалгарав.
Дунд шөвгийн долоод Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын начин Э.Ванданцэрэн, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын начин Б.Сосорбарам, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Т.Довчинсэмбээ нар үлдсэн юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.