2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Шуурхай Мэдээ: Гандангийн лам нарын дуулианы араас дүүргийн прокурорын байгууллагыг бэлгийн болон бие махбодийн дарамт үзүүлэгч О.Алтангэрэл самраад дуулсаа Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхаан

Сүүлийн үед ажлын байрны бие болон бэлгийн хүчирхийллийн хэргүүд нийгмийг цочирдуулах боллоо. Хамгийн сүүлийн жишээгээр гандангийн ламхай нарийн бэлгийн хүчирхийллийн золиос болсон мэдээлэл нийгмийг цочирдууллаа. Үүнтэй утга дүйх нэгэн хэрэг хууль хяналтын байгууллагын томоохон төлөөлөл прокурорын байгууллагад гараад байгаа мэдээлэл байна. Нийгэмд байж боломгүй бэлгийн болон бие махбодийн дарамт үзүүлэгч зэрлэг прокурор прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашиж байх юм. Хан-Уул дүүргийн ерөнхий прокурор О.Алтангэрэл гэгч ажлын байран дээрээ прокурор ажилтнууддаа бэлгийн болон бие махбодийн дарамтыг жинхэнэ утгаар нь үзүүлэгч нэгэн байдаг гэнэ. О.Алтангэрэлийг тус дүүргийн ерөнхий прокурор болсноос хойш олон прокурор ажилтан түүний хүчирхийлэл дарамтыг тэвчихгүй ажлаасаа гарч, өөр газарт шилжсэн байна. Тэрбээр ажлынхаа охид бүсгүйчүүдэд байнгын бэлгийн дарамт үзүүлж, эрчүүдийг нь зодож цохих байдлаар байнгын дарамтад байлгадаг аж. Түүний энэ байдлыг тэвчихгүй зарим ажилчид нь хууль хяналтын байгууллагад хандаж байгаа боловч доривтой үр дүн гарахүй байгаа бололтой. Монгол Улсын Ерөнхий прокуррор Б.Жаргалсайхан та энэ хүнийхээ асуудлыг шалгаж арга хэмжээ авч өгөхгүй бол бүтэн дүүргийн прокурорын байгууллага дампуурах дөхлөө шүү...

Дэлхийгээс зайл... https://www.facebook.com/photo/?fbid=776365270615595&set=a.380423273543132 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.