Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөхөөр ажиллаж буй Энхтөрийн Галбадралыг томилсон байна.
Э.Галбадрал өмнө нь Багахангай дүүргийн АН-ын дарга, “Мон-Атом” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирал, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул зэрэг төрийн хариуцлагатай алба хашиж байсан ажлын туршлагатай нэгэн юм.
Мөн Дотоод хэргийн их сургуулийн Хууль сахиулахын ухааны докторант бөгөөд 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Ажилласан байдал:
24news.mn