ШУТИС-ИЙН БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ БОЛОН
“ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАР” ОНӨААТҮГ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль болон "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ хооронл харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр, ШУТИС-ийн барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа нар Санамж бичигт өнгөрсөн 11-нд гарын үсэг зурж баталгаажуулав. Санамж бичгийн хүрээнд хоёр тал барилгын салбарт бэлтгэгдэж буй инженерүүд болон энэ салбарт ажиллаж буй инженерийн тасралтгүй мэргэжил дээшлүүлэх, дадлагажигч оюутан бэлтгэх хөтөлбөр, цалинтай оюутан, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн техникийн семинар, хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн хамтран зохион байгуулах, мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой судалгаа хамтран хийх, гадаад хамтын ажиллагааг харилцан дэмжих, харилцан мэдээ, мэдээлэл солилцох зэргээр хамтарч ажиллахаар тохирчээ.