Сайхан шинэлээрэй сар шинийн үзэсгэлэн худалдаа Юник эвент холл төвд өнөөдөр нээлтэй хийлээ. Үзэсгэлэнд батлан даалттай зээлд хамрагдсан аж ахуйн нэгж болон хөнгөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид оролцож бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж байна.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Зээлийн батлан даалтын сангаас үзэсгэлэн худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжүүдийнхээ түрээсийн төлбөрийг бүрэн хариуцаж, үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа аж. Ингэснээр үйлчлүүлэгч, худалдан авагчид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр авах боломжтой болж байна.
Үзэсгэлэн худалдаа Хан уул дүүргийн Атар өргөө ХК-н замын эсрэг талд Юник эвент холлд 2024 оны 02 сарын 01-нээс 02 сарын 08-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00 цагаас 20:00 цагийн хооронд зохион байгуулагдах юм.
Зээлийн батлан даалтын сан (ЗБДС) нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргаж зээл авах боломжийг нь бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага. ЗБДС өнөөдрийн байдлаар 223.3 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаж үүний үр дүнд 1237 аж ахуйн нэгж 424.8 тэрбум төгрөгийн бизнесийн зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бүрдүүлжээ.
24news.mn