Богдхан уулын дархан цаазат газарт батлагдсан аялалын жим, маршрутыг иргэд, олон нийтэд сурталчилах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, түүхийн өв, соёлын дурсгалыг хамгаалах, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газрын хамгаалалын менежментийг сайжруулах зорилгоор дараах байршлуудад санал ирүүлэхийг урьж байна.
ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ БАЙРШИЛ:- МАНЗУШИРЫН ХИЙД ОРЧМЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ;- ЗАЙСАНГИЙН АМ, БУДДА БУРХАНЫ ХӨШӨӨ, МУЗЕЙН ХАМГААЛАЛТ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ;ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ:- АЛБАН ХҮСЭЛТ- БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА / ДЭЛГЭРЭНГҮЙ /- СҮҮЛИЙН 3 ЖИЛИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАН- ТӨСӨЛ /ДЭВШҮҮЛЖ БУЙ САНАЛ, ШИЙДЭЛ/- БУСАД ХОЛБОГДОХ МАТЕРИАЛ
МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА:- ТӨСЛИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ 2024 ОНЫ 6 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН 16:00 ЦАГ ХҮРТЭЛ СУНГАЖ БАЙНА. МАТЕРИАЛЫГ ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ БАЙРАНД ХҮЛЭЭН АВНА.- ТӨСЛИЙН МАТЕРИАЛЫГ ЭХ ХУВИАР БОЛОН ЦАХИМ ХАЯГ BOGKHAN@MPA.GOV.MN ДАВХАР АВНА.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:- 77070841, 94111432- И-МАЙЛ ХАЯГ: BOGKHAN@MPA.GOV.MN
24news.mn