2024 оны 09 сарын 08
Шинэ мэдээ
Үхлийн аюултай бактери Японд хурдацтай тархаж байна

Үхлийн аюултай “махаар хооллогч” бактери Японд хурдацтайгаар тархаж, нийслэл Токио хот халуун цэг болоод байгаа билээ. Энэ он гарсаар тус улсад стрептококкийн хорт шокын хам шинж (STSS)-ийн 977 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэхүү вирус нь стрептокозын нян бөгөөд шархнаас зөөлөн эд, булчинд нэвчиж, улмаар үхжил фасцит үүсгэдэг байна. Шинж тэмдгүүд нь халуурах, булчин өвдөхөөс эхэлдэг бөгөөд дараа нь цусны даралт багасдаг аж. 48 цагийн дотор эрхтэний дутагдал, септик цочрол үүсэж, антибиотик эмчилгээг хурдан хийхгүй бол үхэлд хүргэдэг байна. 2024 оны эхний зургаан сард Токиод 145 тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчний дийлэнх нь 30-аас дээш насны насанд хүрэгчид байгаа бол нас баралтын түвшин 30 орчим хувьтай байна.

2022 оны арванхоёрдугаар сард ДЭМБ-аас Их Британи, Франц, Ирланд, Нидерланд, Шведэд стрептрептикийн А вирусийн халдвар огцом нэмэгдсний дараа сэрэмжлүүлэг гаргаж байв. Эдгээр тохиолдлын дийлэнх нь хүүхдүүдэд бүртгэгдэж байв. Брайтон ба Сассексийн анагаах ухааны сургуулийн халдварт өвчний Эрдэмтэн профессор Жон Коэн “Дэлхий даяар хязгаарлалтыг цуцалсан нь стрептококкийн халдварыг үе шаттайгаар өсөхөд нөлөөлсөн. Энэ жил Японд өсөлт ажиглагдаж байна” гэжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.