Манай улс энэ оны эхний таван сард 2187 ширхэг гэр экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1594 ширхэг буюу 3.7 дахин өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Монгол гэрийг голдуу Европын орнууд руу гаргадаг. Он гарснаас хойш Португал улсад хамгийн их буюу 1888 гэр экспортолсон байна. Улс орнуудаар нь авч үзвэл, ХБНГУ, Канад, Их Британи, АНУ зэрэг улс эзэлж байна.
24news.mn