МАН, АН, МАХН-аас нэр дэвшигч эрхмүүдийн нэр дэвшигчийн үнэмлэхийг маргааш олгоно. МАН-аас тус намын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар нэр дэвшиж байгаа юм.
Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулсаны дараагаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, нам аль аль нь сонгуулийн зардлын данс нээх боломжтой.
Зардлын дансаа нам, нэр дэвшигч Сонгуулийн Ерөнхий Хороо болон Татварын ерөнхий газар, Үндэсний Аудитын газарт данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор бүртгүүлэх үүрэгтэй аж.
24news.mn