Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд өчигдөр Ноён уултай холбоотой шүүх хурал болжээ. Уг хурлаар, энэ сарын 2-ний өдөр Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс актын биелэлтийг түдгэлзүүлэх тогтоол гарсныг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд болох Засгийн газар, “Сентеррагоуд Монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгов.
Ноён уулын асуудлаар захиргааны хэргийн Анхан шатны шүүх ийнхүү 2 дах удаагаа актын биелэлтийг түдгэлзүүлснийг Давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон байна. Хуульд зааснаар энэ асуудлыг шүүх зөвхөн нэг удаа шийдэх байтал анхан шатны шүүх 2 дах удаагаа шийдсэн нь алдаатай болсон гэж Давж заалдах шатны шүүх үзсэн байна.
24news.mn