2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Саналын хуудаст УИХ-д олон суудал авсан намын нэр дэвшигчийн нэрийг эхэнд нь бичнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болох гэж байна. Сонгууль болох гэж байгаатай холбогдуулсан СЕХ хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны загвар, нэгдсэн дугаар, тоог баталсан байна.

Ингэхдээ саналын хуудас нь  нэр дэвшигчийн цээж зурагтай байх бөгөөд Улсын Их Хуралд хамгийн олон суудалтай намаас нэр дэвшсэн нэр дэвшигчээс эхэлж нэр дэвшигчид  дараалуулан бичигдэхээр болжээ. 

Харин саналын  хуудасны тоог батлахдаа,  сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн тоог үндэслэн гаргасан байна. 

 Мөн Үндэсний олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг баталжээ. Нэвтрүүлгийн хуваарь гаргахдаа,  нам,  нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцсон байна. Үндэсний олон нийтийн радио, телевиз нэр дэвшигч тус бүрт нэг өдөрт 15 минутын нэвтрүүлэг, 2 минутын мэдээний цаг оногдохоор хуваарь гаргасан аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.