2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Америкчуудын бараг гуравны хоёр нь Оросыг дайснаа гэж үзжээ

Америкчуудын бараг гуравны хоёр нь Оросыг АНУ-ын дайсан хэмээн үзэж байна. Телевизийн Fox News сувгаасявуулсан санал асуулгын дүн үүнийг харуулжээ.

Санал асуулгад оролцогчдын 64 хувь нь Оросыг дайсан хэмээн үзэж байгааг телевизийн суваг цохон заасан байна.2013 онд санал асуулгад хамрагдагсдын ердөө 40 хувь нь Оросыг өөрийн орны дайсан гэж үзэж, гэхдээ 47 хувь нь Оросыганд нөхөр хэмээн хариулж байсныг тэмдэглэж байна.

Энэ жагсаалтад Орос дөрөвт бичигджээ. Америкчууд БНАСАУ (санал асуулгад оролцогчдын 93 хувь нь энэ орныг найрсаг бус орон хэмээн үзсэн байна), Иран (80 хувь), Сирийг (76 хувь) бас дайснаа хэмээн үзэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросыг найрсаг орон хэмээн үзэж байгааг санал асуулгад хамрагдагсдын 73 хувь нь дурджээ.

Америкчууд Канад (96 хувь), Их Британи (93 хувь), Франц (92 хувь), Германыг (87 хувь) өөрийн холбоотон гэж үзэж байна.

 

С.Инда

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.