Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 29-ний Даваа гарагт болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна.
09:00 цагт: "Туушин" Зочид буудлын "Соёмбо" танхимд малчдын хүүхдүүдийн боловсрол хэрхэн сайжирсан талаар семинар болно.
11:00 цагт: "Туушин" Зочид буудлын "Сүлд" танхимд Люксэнбургийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн эрүүл мэндийн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх" төслийн төгсгөлийн шатны төслийн гэрээнд гарын үсэг зурна. Энэхүү зайн оношилгооны төсөл нь 21 аймагт хэрэгжиж, Монгол улсын эхийн эндэгдлийг бууруулах МХЗ-д хүрсэн дэлхийн 9 орны нэг болоход чухал хувь нэмэр оруулсан юм. Хамгийн сүүлд төслийн санхүүжилтээр 2016 оны 12-р сард 1,2 тэрбум төгрөгийн эх, нярайн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг аймаг, дүүргийн эмнэлгүүдэд хүлээлгэн өгсөн юм. Утас: 99906118
09:30 цагт: Эрүүл мэндийн яамны А зааланд "Эрүүл хотыг хөгжүүлэх" чиглэлээр туршлага солилцох сургалт, семинар 9.30 - 16.30 цагийн хооронд зохион байгуулагдана. Сургалтанд аймаг, орон нутгийн удирдлагууд оролцоно. Утас: 99030381, 95570207
10:00 цагт: Батлан Хамгаалах яамны нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлт болно.
11:00 цагт: Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Дэлхийн Банкны "Улаанбаатар Цэвэр агаар" төслийн хамтарсан "Дулаалга" аяны нээлт болно. Утас: 312194, 99188746
11:00 цагт: Ботаникийн эцэст байрлах “Well Mart” худалдааны төвийн хохирогчид хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 91305006
11:30 цагт: Элэгний С вирусын "Хепсинат-ЛП" эмийн эхний курсыг үнэ төлбөргүй хийх гэж байгаа талаар Хаппи Веритас" оношилгооны төв хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас 99051040
11:00 цагт: Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захиралуудыг үндэслэлгүй ажлаас нь халж байгаа талаар 1, 9, 13, 29, 67, 105, 107 дугаар сургуулийн захиралууд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Монголын Үндэсний Бөхийн Холбооны “ИХ ЭЕ” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон талаар мэдээлэл хийнэ.
24news.mn