Өнөөдөр өглөө Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх гурав дахь удаагийн хурал Сөүл хотын төв шүүхийн байранд эхэлжээ.
Шүүх хуралд экс Ерөнхийлөгч Пак Гын Хе болон түүний хамсаатан гэгдэж байгаа бизнес эрхлэгч Чуй Сүн Шил оролцох юм байна. Ингэснээр тэд хоёр дахь удаагаа хамтдаа шүүгдэж байгаа ажээ.
Экс Ерөнхийлөгчийг шүүх дөрөв дэх удаагийн сонгууль маргааш буюу Мягмар гаригт болох ба тэрээр өнгөрсөн удаагийн шүүх хурал дээр "Намайг зохиомол хэргээр буруутгаж байна" гэж мэдэгдсэн юм байна.
24news.mn