Авлигатай тэмцэх газар 2017 оны 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 219 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.
Өнгөрсөн долоо хоногт 196 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 165, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 18, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 12, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн 1 нэр дэвшигч байгааг тогтоож шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 261 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг хянагдаж байна.
Нийслэлийн архивын ерөнхий газрын мэргэжлийн удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Анхбаяр, Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагчын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Саранцэцэг, Зам тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн М.Мөнхзаяа нарын зэрэг 165 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.
24news.mn