Хятад улс хэт нүсэр дэд бүтэц, өндөр өртөгтэй барилга байгууламж барьдаг гэдгээрээ Арабын Нэгдсэн Эмирт улсын дараа дэлхийд хоёрт орох болов уу. Энэ удаад Хятадын Шаньдун мужид хамгийн сүүлийн үеийн инженерийн шийдлийг ашиглан 145 м өндөр, хэрээс тулгуургүй алсыг харагчийг тун удахгүй ашиглалтанд оруулах гэж байна.
Бейлинг голын гүүрэн дээр байрлах дугуй хэлбэртэй алсыг харагч нь Лондон хотын "London Eye" гэдэг алсыг харагчаас 10 м-ээр өндөр бөгөөд дэлхийн хамгийн өндөр хэрээсэн тулгуургүй алсыг харагч юм. Энэхүү цамхаг нь 36 бүхээгтэй бөгөөд бүхээг тус бүр 10 хүний суудалтай, WiFi сүлжээнд холбогдож, зурагтаар тоноглогдсон аж.
Одоогоор алсыг харагчийн аюулгүй ажиллагааны эцсийн шатны туршилтыг явуулж байгаа бөгөөд удахгүй үйлчлүүлэгчдээ хүлээн авах гэж байна. Харин тасалбарын үнэ хэд вэ гэдэг нь тодорхойгүй байгаа аж.
24news.mn