2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Нарийн ширхэгт тоосонцорын асуудлаарх форум Сөүлд болно

Нарийн ширхэгт тоос тоосонцрын асуудлаарх олон улсын форум энэ долоо хоногийн пүрэв ба баасан гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод болно.

Сөүл хотын захиргаанаас зохион байгуулах гэж буй уг форумд Зүүн Хойд Азийн 13 хот, тэдгээрийн дотор Бээжин, Токио, Киото болон Улаанбаатарын төлөөлөгчид оролцоно.

Хятадын байгаль орчин судлалын академи, Японы Миэгийн их сургууль болон Монголын Хөдөө аж ахуйн их сургууль зэрэг засгийн газрын харьяа байгууллагууд болон боловсролын байгууллагуудын судлаачид форумд оролцох ажээ.

Энэ арга хэмжээнд оролцогчид нь нарийн ширхэгт тоосонцортой хэрхэн үр дүнтэй тэмцэх болон Азийн агаарын чанарыг сайжруулах арга замуудыг хэлэлцэнэ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.