“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 30-ны өдөр буюу өчигдөр БНХАУ-ын “Луут завины баяр”-ын өдөр тохион амарсан. Харин зургаадугаар сарын 1-ний өдөр буюу маргааш Монгол Улсын хуулийн дагуу “Хүүхдийн баяр”-ын өдөр тус тус тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.
24news.mn