Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын санаачилгаар ”Улаанбаатар смарт карт” компанитай хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр хүүхэд багачуудаа баярлуулахаар 40000 ширхэг бөмбөлөг бэлэглэхээр болов.
Маргааш нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусаа чимэглэн, нийтийн тээврээр үйлчлүүлэгч хүүхэд багачууддаа бөмбөлөг бэлэглэх ба нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нар нь цагаан цамцтайгаар үйлчилж, баяр дээр нь баяр нэмхээр ажиллаж байгаа аж.
24news.mn