2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

08:30 цагт - 116-р сургуулийн сурагчид хичээл хаялт дахин зарлав.
09:00 цагт - Нэгдүгээр төрөх эмнэлэгт эх баригчдад зориулсан, сургагч багш бэлтгэх анхны сургалтын нээлт болно.
09:30 цагт - ОӨУБЕГ, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ) хамтран, Япон Улсын Засгийн газрын харьяа Соёлын асуудал эрхэлсэн агентлагийн дэмжлэгтэйгээр “Эдийн засаг, соёлын хөгжилд зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн гүйцэтгэх үүрэг сэдэвт үндэсний семинар”-ыг зохион байгуулна. Нээлт ШУТИС-ийн Төв номын сангийн байрны 604 тоот танхимд болно. 
10:30 цагт - НИТХ-ын дарга Ц.Сандуй СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай байсан тоног төхөөрөмжийг гардуулна. 
11:00 цагт - "Нээлттэй нийслэл" мэдээллийн цаг Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд болно. 
11:00 цагт - БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ. ЦУОШГ болон Улаанбаатар хотод байрлах яамны харъяа Хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, Нийслэлийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар болон манай салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрийн газрын төлөөлөл, салбарын мэргэжлийн холбоод, ТББ, ААН-үүд, Их, дээд сургуулийн төлөөлөл, Эко сургуулийн сурагчид оролцоно. 
11:00 цагт - Үндэсний түүхийн музейд ХЗДХЯ, АЕГ-аас хамтран зохион байгуулж буй "Данс хараа-Өв соёл" хосгүй үнэт ховор нандин баримт, гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.
11:30 цагт - БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр болон Сонсголонгийн 289,4у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Сонсголонгийн 289,4у/м гүүрийн Шав тавих ёслол Сонсголонгийн гүүрийн баруун хойд талд болно. 
12:00 цагт - Ардчилсан намын Мэдээлэл сурталчилгааны төв /Төв шуудангийн урд байрлах/-д "Татвар нэмсэнийг эсэргүүцэж жагссан иргэнд Зандачлах зүйл ангиар ял /ялын дээд хэмжээ бүхий зүйл ангиар/тулгаж байгаа талаар Ардчилсан намын удирдлагууд болон ар гэрийнхэн, өмгөөлөгч нар мэдээлэл хийнэ.
14:00 цагаас БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдрийн хүрээнд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Европын холбооноос манай улсад суугаа Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулж байгаа Эко кино фестивалын нээлт хийнэ. 

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт
 - Иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийн саналыг машинаар тоолохыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ. 

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт - “Алтан хальс-2017” олон улсын индепендент кино наадмын талаарх мэдээллийг сонирхоорой. Уг наадам нь Монголд арт киног таниулж, уран бүтээлчдэд олон улсад өрсөлдөн хөгжих боломж олгох, Монголын кино урлагт шинэ уур амьсгал, давалгааг түүчээлэх эрхэм зорилготой бөгөөд тав дах жилдээ зохион байгуулагдаж байна.
12.00 - Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит "Wanpaku Sumo-2017" ” өсвөр үеийн сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ. Эхний гурван байрын шагналтнууд Япон Улсад болох "Wanpaku Sumo" тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
12.30 - Хар тамхины эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас “Хар тамхины хор хөнөөл-эцэг эхчүүдийн хараа хяналт” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
 

Төрийн ордонд

УИХ дахь намын бүлгүүд хуралдана. 
12:00 цагт - Төрийн ордны B танхимд Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хороо өргөтгөсөн хуралдаан хийнэ.
12:00 цагт - Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч Беате Транкманныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзана. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.