2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Явган аяллын зам энэ сарын 18-нд нээгдэнэ

Нийслэлийн аялал жуулчлалын газар, БНСУ-ын Чежү хотын аялал жуулчлалын газар хамтран Улаанбаатар хот орчмыг аяллын буюу олле замаар тохижуулах ажлыг хэрэгжүүлж байгаа.

Тус ажлын хүрээнд хүмүүсийн хамгийн их аялдаг Тэрэлж, Богд ууланд явган аялахад зориулан маршрут, тэмдэг, тэмдэглэгээ бүхий олле замыг тавьж байгаа аж. Явган аялагчдад зориулсан дээрх замуудыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд нээх юм байна.

Олле гэдэг нь Чежүгийн эртний аялгаар “гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам” гэсэн утгатай үг бөгөөд БНСУ-д 2006 оноос хойш Чежү арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг аж. Тус замыг өмнө нь Япон улсад нэвтрүүлсэн бөгөөд Монгол Улс олле явган аяллын стандартын замтай гурав дахь орон болж байгаа аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.