2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
ТҮК-ийн ажилтан түрүүлж зодсон VS зодоогүй

Цахим ертөнцөд ээж, охин хоёр нийлж, ажил үүргийнхээ дагуу шаардлага тавьсан ТҮК-ийн ажилтанг зодож буй бичлэг цацагдаж багагүй шуугиан дэгдээсэн. Тус бичлэгийг үзсэн олон нийт "Ядарсан хүнийг дээрэлхэж, зодлоо, ТҮК-ийн ажилтан хүн биш үү. Зогсох ёсгүй газар зогсчхоод юу вэ" гэх мэтээр бухимдаж буйгаа илэрхийлсээр байна.

Тиймээс бид болсон явдлын талаар Хот тохижилтын газрын ажилтан П.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Маргаан юунаас болж гарсан юм бэ?

-Би ажил үүргийнхээ дагуу тэр эмэгтэйд шаардлага тавьсан. Гэтэл “чамд ямар хамаатай юм. Би зогсдог газраа, буудал дээрээ зогсож байна” гээд намайг хэл амаар доромжилж, охинтойгоо нийлээд намайг зодсон.

Өдий 57 насыг наслахдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй.

-Та яг ямар шаардлага тавьсан юм бэ. Машинаа холдуул гээд машиныг нь шүүрээрээ цохисон юм уу?

-Үгүй ээ. Зүгээр л “Машинаа холдуул аа. Би ажлаа хиймээр байна” гэж л хэлсэн. Машинаасаа бууж ирээд надруу дайраад байхаар нь биеэ хамгаалах гээд шүүрээрээ ганц, хоёр угзарсан. Бусдаар бол надад эмэгтэй хүнд гар хүрэх хүмүүжил байхгүй. Өдий 57 насыг наслахдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй.

-Тэр машин тэнд хэр удаан зогссон юм бэ?

-20-30 минут зогссон байх аа.

-Та цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу?

-Тэр эмэгтэй “Намайг зодчихлоо гээд” дуудлага өгөөд байх шиг байсан. Тэр дуудлага нь ч ирээгүй. Би өөрөө бол ямар нэгэн гомдол гаргаагүй ээ.

-Та гэмтсэн үү. Ямар нэгэн зовиур байна уу?

-Толгой руу цохиод байсан. Толгой маш их өвдөж байна. Бас цээж энэ тэр бүх бие хөндүүр байна.

Толгой маш их өвдөж байна. Бас цээж энэ тэр бүх бие хөндүүр байна.

-Та одоо хаана байгаа юм бэ. Эмнэлэгт үзүүлсэн үү?

-Үгүй ээ. Одоо ажлаа хийгээд л байж байна.

-Ажлаа хийх явцад иймэрхүү тохиолдол хэр их гардаг вэ?

-Худалч хүнд өдөрт 2-3 удаа гардаг. Бид нарыг ер нь хүн гэж үздэггүй юм өө. Хэл амаар доромжилно. Хог, архи, пивоны шил гээд шидэхгүй юм байхгүй. 

Харин энэ талаар ТҮК-ийн ажилтныг зодсон гэх эмэгтэй хэлэхдээ, “Намайг зодож байгаа бичлэг хийгдээгүй байна лээ. Би биеэ хамгаалах зорилгоор тэр хүнтэй зууралдаж байгаа бичлэгийг хийсэн учраас хүмүүс ядарсан хүнийг дээрлэхлээ гээд байна. Намайг эхлээд шүүрээрээ цохих гээд шүүрээ далайгаад байсан. Тэгээд би шүүрнээс нь барьсан чинь намайг татаад унагаасан. Тэгэхээр би уурлана биз дээ. Би чинь эмэгтэй хүн, эх хүн шүү дээ. Хорхой ч гэсэн биеэнд нь хүрэхээр арвалздаг биз дээ” гэжээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.