Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр сумын иргэдийн төлөөлөлтэй уулзах үеэр түүнийг дэмжихээ илэрхийлсэн хүмүүс ийн ярьж байсан юм.
Өнгөрсөн парламентын сонгуулиар МАН-ын мандуулна гэсэн амлалтад хууртсан. Одоо үгээ хэлж байна. Тийм болохоор дахиж хууртахгүй. Таныг дэмжиж байгаа шүү хэмээн хэлэх сонгогч олон байлаа.
Мөн тэрбээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын гишүүд дэмжигчид, иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтын цаг бага байсан ч мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад нь хариулсан юм.
Түмэнцогт сумын хувьд сүүлийн таван сонгуульд АН ялалт байгуулсан онцлогтой нутаг аж. Тиймдээ ч энэ удаагийн сонгуульд ч гэсэн АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг Түмэнцогт суманд ялуулна гэдэгт итгэлтэй байгаагүй журмын нөхөд нь хэлж байсан юм.
24news.mn