2017 оны хичээлийн жил дуусч, сурагчдын амралт эхэллээ. Тодруулбал, нийслэл болон орон нутгийн сургуулиудын бага ангийн сурагчдын амралт тавдугаар сарын 25-наас эхэлсэн бол 3-5-р ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-нээс харин дунд болон ахлах ангийн сурагчид зургадугаар сарын 8-наас буюу өнөөдрөөс эхлэн амарч байна.
БСШУС-ын сайдын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг баталсан бөгөөд цаашид бүх хичээлийн жилд тогтвортой мөрдөхөөр болсон юм.
| Нийслэл | I-II анги | V/25-наас |
| III-V анги | VI/01-нээс | |
| VI-IX анги | VI/08-наас | |
| X-XII анги | ||
| Орон нутаг | I-II анги | V/25-наас |
| III-V анги | VI/01-нээс | |
| VI-IX анги | VI/08-наас | |
| X-XII анги | ||
| Цэцэрлэг | VI/1-нээс | |
Их дээд сургуулиудын тухайд оюутнуудын амралтыг сургуулийн захиргаа бие дааж шийддэг болохоор сургууль болгон өөр өөр байдаг аж.
24news.mn