2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Энэтхэгт салют дэлбэрсний улмаас 23 хүн амиа алджээ

Энэтхэгийн Мадя Прадеш мужийн салютны үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 23 амиа алдаж, 7 хүн гэмтсэн байна.

Лхагва гарагийн орой Балахат дүүрэгт болсон дэлбэрэлтийн улмаас үүссэн галыг унтраахын тулд гал сөнөөгчид гурван цаг гаруй ажиллажээ. Гал гарсан шалтгааныг хараахан бүрэн тогтоож чадаагүй байна, гэхдээ хэн нэгэн хүн асаалттай тамхиа хаясан байж болзошгүй гэж таамаглаж байна гэж орон нутгийн ахлах ажилтан Бхарат Ядав ярьжээ.

Энэтхэг улсын салютны үйлдвэрүүдэд ийм гэнэтийн дэлбэрэлт байнга давтагдах болсон байна.

Аврах үйл ажиллагаа явагдаж дууссан бөгөөд үйлдвэр гэмтэж бэртсэн хүмүүсийг  Махараштрагийн Нагпур дүүргийн эмнэлэгт хүргэжээ.

Мадя Прадеш мужийг хариуцсан сайд Шивраж Сингх Чоухан нас барсан иргэдийн гэр бүлд 200 мянган рупи /3104 доллар/-гийн нөхөн төлбөр олгохоор болсныг мэдэгдсэн байна. Мөн гэмтэж бэртсэн иргэдийн эмчилгээний зардлыг засгийн газраас төлөхөөр болжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.