2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгджээ

2017 оны 06 дугаар сарын 08-ны Лхагва гарагт цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 49 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 344 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 5 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэний 1 нь хүүхэд бүртгэгдсэн. Улсын болон орон нутгийн чанартай автозамд онхолдох хэлбэрээр 2 зам тээврийн осол гарч, 2 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна. 

Тухайлбал:

1. ЧД-ийн нутаг дэвсгэр 57-р сургуулийн урд замд явган зорчигч Х нь мөргүүлж гэмтсэн байна.

2. БЗД-ийн нутаг дэвсгэр Нарантуул олон улсын худалдааны төвийн “Шилэн дэлгүүрийн урд замд явган зорчигч Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мөргүүлж гэмтсэн байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.