2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Эхний 5 сарын байдлаар 147 хүний амь эрсдэж, 446 хүн гэмтжээ

Улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 644 бүртгэгдснээс хэргийн улмаас 147 хүний амь нас хохирч 446 хүн гэмтсэн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн хэрэг -5.3, гэмтсэн хүн -6.3 хувиар тус тус буурч, амь нас нь хохирсон хүний тоо 31.3 хувиар өссөн байна.

Дээрх тоон үзүүлэлтээс харахад орон нутагт бүртгэгдсэн хэрэг 23.5 хувиар, амь нас нь хохирсон хүн 54,4 хувиар, гэмтсэн хүн 13,2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Иргэд орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, гэрэл хэрэглэх журам зөрчих, анхаарал болгоомжгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал буурахгүй байна.

Учир нь хувь хүний өөрийнх нь хариуцлага, юманд хандаж буй хандлага, буруу дадал нь муу зуршил болж иргэдийн сэтгэл зүй, хэвшмэл амьдрал, жолоочийн үүрэг хариуцлага, ур чадвар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг зөрчсөөр байна.

Урин дулаан, амралт зугаалгын цаг ирж буй энэ үед орон нутгийг чиглэн явах иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол хэрэг нэмэгдэж амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гардаг тул иргэн та амралт зугаалга, алсын замд гарах гэж байгаа бол тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тухайн аймаг орныхоо зам орчин, нөхцөл байдлыг сайтар судлан танилцах, цагаа зөв төлөвлөх, хурдаа зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах, задгай тэвшин дээр болон ачаан дунд тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.

Аминаас үнэтэй агшин гэж үгүй....анхаарал болгоомж хаа ч илүүдэхгүй.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.