2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Морь уралдах зайг хоёр км-ээр наашлуулж магадгүй

Өнгөрсөн долоо хоногт Шадар сайд У.Хүрэлсүх болон Хотын даргаар ахлуулсан Ажлын хэсэг Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт ажиллаж наадмын бэлтгэл ажилтай танилцсан билээ.

Наадмын бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 60 гаруй хувьтай явагдаж байна. Хур бороо багатай газрын өнгө гандуу тоос шороо ихтэй байна. Хэрвээ наадмын үеэр иймэрхүү хуурайшилт ихтэй байвал хурдан морь уралдах зайг тус бүр хоёр км-ээр наашлуулахаар төлөвлөж буйг Хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга Шадар сайдад танилцуулжээ. Мөн уралдааны замд зусч буй 13 айлыг нүүлгэхээр болжээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.