2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Кенийн нийслэлд барилга нурсны улмаас 15 хүн сураггүй болжээ
Кени улсын нийслэл Найроби хотын зүүн дүүрэг дэх 7 давхар барилга даваа гарагийн шөнө нурж унасны улмаас 15 хүн сураггүй алга болжээ.

Эмбакаси дүүрэг дэх Кваре Пайплайн барилгад аврах багийнхан ажиллаж байна гэж Кенийн Улаан загалмайн нийгэмлэгийн твиттер хуудсанд бичжээ. Барилга нурахаас өмнө амжиж 10 гаруй хүнийг барилгаас гаргаж чадсан тухай орон нутгийн "Star" сонинд бичсэн байна. Тухайн барилгын хананд цууралт үүссэний дараа нурж унасан гэж уг ослыг харсан гэрчүүд ярьжээ. 

2017 оны 4 дүгээр сард Найроби хотод маш хүчтэй бороо орсны улмаас байшин нурж, 49 хүн амиа алдаж байсан ажээ.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.