2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Сомалийн нийслэлд гарсан халдлагын улмаас 17 хүн амиа алджээ

Сомали улсын нийслэл Могадишу хот дахь нэгэн ресторан руу амиа золиослогч этгээд дайрч, бөмбөг дэлбэлсний улмаас 17 хүн амиа алджээ.

Залуучууд олноороо үйлчлүүлдэг тус пиццаны ресторанд халдлага болсон даруйд аюулгүйн албаныхан болон цагдаа нар тухайн газарт очсоноор буудалцаан болсон байна. Халдлага үйлдсэн этгээдүүд барилга дотор хүмүүсийг барьцаалжээ.
 
“Аль-Шабааб” бүлэглэл  халдлагын хариуцлагыг хүлээнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Гэрчүүдийн ярьснаар, аюулаас хамгаалах албаныхан болон цагдаа нар дүүргийн хөдөлгөөнийг хаагаад байгаа бөгөөд барилгыг чөлөөлөх ажиллагаа лхагва гарагийн орой болтол үргэлжилсэн байна.

Африкийн Холбооны цэргүүд 2011 онд Могадишу хотоос "Аль-Шабааб" бүлэглэлийн гишүүдийг хөөн гаргасан юм. Гэвч тус улсын нутаг дэвсгэрийн нэлээд хэсэг одоог хүртэл "Аль-Каида"-гийн салбар болох Аль-Шабааб бүлэглэлийн хяналтанд байгаа юм. Тус бүлэглэлийнхэн өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Могадишу хот болон засгийн газрын хяналтанд байгаа бүс нутгууд руу хэд хэдэн удаа халдлага үйлдсэн байна.

Удаан хугацаанд улс орноо удирдаж байсан Мухамед Сиад Барре 1991 онд огцорсны дараа Сомали улсад хямрал сөргөлдөөн дэгдсэн юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.