АН сонгуулиар саналаа өгсөн хүмүүсийн хурууны хумсанд тусгай тэмдэглэгээ хийхийг СЕХ-ноос шаардаж албан бичиг хүргүүлжээ.
Саналаа өгсөн сонгогчийн хуруунд тэмдэглэгээ хийх нь нэг сонгогч олон удаа санал өгөхөөс урьдчилан сэргийлдэг байна. Энэ зорилгоор Сонгуулийн тухай хуулинд сонгууль зохион байгуулах зардалд сонгогчдын санал авах, тэднийг бүртгэх, сонгогчийг таньж оруулахад хэрэглэх тусгай тэмдэглэл хийх хэрэгслийг худалдан авах , тээвэрлэж хүргүүлэх зардал багтахаар хуульчилж, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан байдаг байна. Гэтэл УИХ-ын 2016 оны сонгуулиар СЕХ тусгай тэмдэглэгээ хийх хэрэгслийг худалдаж аваагүй учраас хэрэглээгүй аж.
Иймд 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах ажиллагаанд тусгай тэмдэглэл хэрэглэж, улсын төсвийг зориулалтын дагуу зарцуулах шаардлагатай гэж Ардчилсан нам үзжээ.
24news.mn