Цагдаагийн Ерөнхий газраас өчигдөр 19 цагийн үед цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МАХН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатарын Солонгосын нэр бүхий иргэнээс хандив авч байгаа бичлэгийг шалгаж үзээд эвлүүлэг биш болохыг тогтоосон хэмээв. Өөрөөр хэлбэл уг бичлэг хийсэн газар нь нэр дэвшигчийн өөрийнх нь гэр болохыг тогтоожээ. Түүнчлэн дуу хоолой нь С.Ганбаатарынх мөн гэж үзсэн тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байгааг мэдэгдэв.
Шүүхийн дүгнэлт дээрхтэй адил гарвал нэр дэвшигч С.Ганбаатар сонгуульд өрсөлдөх боломжгүйд хүрэх юм.
24news.mn