2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Сонгуулийн сурталчилгааны явцад 263 гомдол мэдээлэл иржээ

Цагдаагийн ерөнхий газарт Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны явцад 263 гомдол, мэдээлэл иржээ. 

Нийт гомдол мэдээллийн 50 хувийг буюу 132 шийдвэрлэсэн бол 131 шийдэхээр цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.

Мөн нийт шалгаж шийдвэрлэсэн мэдээллийн 84.8 хувь нь Улаанбаатарын нутаг дэвсгэрс хамааралтай байсан 15 хувь нь орон нутгаас ирсэн байжээ. Гомдол мэдээллийн ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд сурталчилгааны байранд очиж үймээн үүсгэсэн, өсвөр насны хүүхдүүд самбар урсан, шөнийн цагаар сурталчилгааны самбар алга болсон гэх мэдээлэл эзэлж байсан байна.

Иймд иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ нийгмийг эмх замбараагүй байдал руу уриалах, бусдыг айдаст автуулах зэрэг үйлдлийг хийхгүй байхыг уриалав. Мөн иймэрхүү мэдээлэл уриалгад автахгүй байхыг анхааруулж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.