Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнөөдөр болж байна. Сонгуулийн санал авах өдөр олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гардаг.
Тодруулбал, иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор зургаадугаар сарын 26-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан байдаг. Энэ өдөр онцгой шаардлагаар ажиллах байгууллагууд ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.
24news.mn