Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад гадаадад суугаа монгол иргэд энэ сарын 4, 5-нд буюу өнөөдөр, маргааш хоёр өдөр оролцон саналаа өгнө.
Манай улсын 140 орчим мянган хүн хилийн чанадад амьдардаг гэсэн судалгаа байдаг ч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор ердөө 7209 иргэн бүртгүүлсэн юм. Саналын хуудаснуудыг хүргүүлсэн бөгөөд дахин санал хураалт тухайн орны цагаар 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ.
Санал хураалт 33 улсад суугаа 45 ЭСЯ-д, дипломат төлөөлөгчийн газрууд болон консулын газруудад болох юм.
24news.mn